Өнгөрсөн наймдугаар сард явагдсан Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэлээр Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нийт 16 байршилд 26 302 иргэд газар өмчлөхөөр сонгогдсон. Тэднээс 1591 иргэн хуулийнхаа хугацаанд багтаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байна. Иймээс дээрх иргэдийн газар өмчлөх эрхийг цуцалж, өмнө нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хаягт бүртгүүлсэн иргэдийн дундаас 1591 нэгж талбарт газар өмчлүүлэх цахим шалгаруулалтыг өнөөдөр дахин явуулаа.
Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх шалгаруулалтад оролцож, газар өмчлөх эрхтэй болсон иргэд ажлын 10 хоногт багтаан, харьяа дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд хандаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулах ёстой. Хэрэв хуулийн хугацаанд газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй бол нийслэлийн Өмчийн харилцааны газраас таны эрхийг хүчингүй болгож, дахин шалгаруулалтаар өөр иргэнд өмчлүүлэх юм. Цахим газар өмчлөлд оролцохоор бүртгүүлсэн иргэний холбогдох утас болон цахим хаягаар газар өмчлөх эрхтэй болсныг нь нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдэнэ. Иргэд газар өмчлөх эрхээ баталгаажуулахдаа иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулж, харъяа дүүргийнхээ Газрын албанд очих бүртгүүлэх
Түлхүүр үгнийслэл мэдээ
Санал болгох мэдээ
Улс орнууд хоёр тун вакцин хийлгэсэн иргэдийг нэвтрүүлнэ гэсэн хатуу шаардлага тавиагүй
Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн боомтын зорчих …