Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд

Цаг-агаар

Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2015 оны 11 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 21-26 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 14-16 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 11 дүгээр сарын 21-нөөс 11 дүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

21-нд зарим газраар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 24-нд төв болон зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …