Улаанбаатарт 17 градус хүйтэн

цаг агаарын мэдээ_500x500

Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.


2015 оны 11 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруунзүгийн нутгийн зарим газар болон Хангай, Хөвсгөлийн уулсаар  цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгороор 21-26 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 16-21 градус, Говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл  багасна. Цас орохгүй Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:  23 градус хүйтэн, харьцангуй чийг 74хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны 11 дүгээр сарын 22-нөөс 11 дүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

22-нд ихэнх нутгаар, 23-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …