09.00 цагт: МХЕГ-аас МҮХАҮТ-тай хамтран “Хариуцлагатай бизнес” үзэсгэлэн худалдаа, форумыг МҮХАҮТ-д зохион байгуулна. Энэ үеэр бүх бараа бүтээгдэхүүн агуулахын үнээр худалдаалагдана.
09.00 цагт: НИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны даргыг өөрчлөн батлах тухай, нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553
11.00 цагт: Пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг, тамирчид Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн 4 давхарт мэдээлэл хийнэ.
11.00 цагт: НИТХ дахь МАХН-МҮАН-ЫН Шударга Ёс Эвслийн бүлэг АШЁМЗХ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно. НИТХ дахь бүх намын бүлгүүд оролцоно.
12.00 цагт: Парламентад суудалгүй таван намын удирдлага Хэвлэлийн Хүрээлэнд Засгийн газрыг огцруулах үндэслэл, шаардлага, үр нөлөө бүхий мэдээлэл, мэдэгдлийг хийнэ.