MBA (Master of Business Administration) – Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг
Бизнесийн Удирдлагын Магистр-аар суралцахад тохиромжтой цаг үе иржээ. Сүүлийн 10 жилд MBA төгсөгчдөд одоогийн үзүүлэлтээр харагдаж байгаа шиг ажлын байр ийм сайн байсангүй. 2015 онд дэлхий даяар маш олон компаниуд бизнесийн сургууль төгсөгчдийг ажилд авч, мөн ажилд авахаар төлөвлөж байгаа бөгөөд цалингийн түвшин АНУ-д 2014 оноос 5000 ам долларын өсөлттэй буюу дунджаар 100,000 ам долларт хүрч өсөх хандлагатай байна.
Харин аль бизнесийн сургууль хамгийн сайн MBA хөтөлбөрийг хэрэгжүүлдэг вэ?
Хүйсийн харьцаа болон төгсөгчдийн цалингийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүд дээр суурилан хийсэн “Financial Times”-ын 2015 оны MBA ранкинг-аар дараах ТОП 20 бизнесийн сургууль тодорчээ.
Сүүлийн үеийн судалгаагаар компаниудын 84% нь энэ жил MBA төгсөгчдийг ажилд авахаар хайж байгаа юм. Санхүүгийн хямралын үед энэ хэмжээ 62%-тай байсан байна. Доорх графикаас MBA төгсөгчдийг ажилд авсан, авахаар төлөвлөж байгаа компаниудын хувийг харж болно.
Харин дараах графикаас харахад эрчим хүчний салбар дахь MBA төгсөгчдийн эрэлт нь 18%-д хүрсэн байгааг харж болно.
Энэхүү мэдээллийг ЭмЭлСи Трейнинг ХХК-н ажилтан М.Энхжин weforum.org сайтын мэдээлэлд үндэслэн, англи хэлнээс орчуулан бэлтгэв.
Эх сурвалж: mlctraining.mn