Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/333 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 05 сарын 13-ны А/178 дугаар захирамжаар Иргэдийн спортын 4 дүгээр наадмыг дүүрэгтээ 2015 оны 05 сарын 13-наас 10 сарын 17-ныг хүртэл 4 үе шаттай зохион байгууллаа. Анхан шатны буюу хороодын хэсгийн аварга, хороодын аварга шалгаруулах тэмцээнд давхардсан тоогоор 23 хорооны 1369 багийн 27057 иргэн оролцсон байна. Тэмцээний 1, 2 дугаар шат нь хороодын хэсгийн тэмцээн байсан бөгөөд хороодын тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнд дүүргийн 23 хорооны 1212 багийн 24089 иргэн хамрагдсан юм. Харин 3-р шат буюу бүсийн тэмцээнд 23 хорооны 101 багийн 1947 иргэн, 4-р шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 23 хорооны 45 багийн 874 иргэн оролцсон байна. Таван сарын хугацаанд үргэлжилсэн дүүргийн Иргэдийн спортын наадамд нийлбэр дүнгээр Баянзүрх дүүргийн Д.Оюунтуяа Засаг даргатай 4 дүгээр хорооны тамирчид нэгдүгээр байр, Н.Мөнхтуяа Засаг даргатай 12 дугаар хорооны тамирчид хоёрдугаар байр, С.Ганчимэг Засаг даргатай 16 дугаар хорооны тамирчид гуравдугаар байр эзэллээ. Харин Х.Цэдэнбал Засаг даргатай 20 дугаар хороо, М.Ширэндэв Засаг даргатай 5-р хороо, Д.Ганхуяг Засаг даргатай 9-р хорооны тамирчид тусгай байранд шалгарсан байна. Дашрамд дурдахад, Нийслэлийн болон дүүргийн Иргэдийн спортын наадам дөрөвдэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. 2015 оны иргэдийн спортын 4дүгээр наадмын Нийслэлийн шигшээ тэмцээний Спорт явган аялалын төрөлд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны баг тамирчид 3-р байранд шалгарчээ. Бусад таван төрлийн тэмцээн 2015 оны 11 дүгээр саарын 23-24-нд Буянт-Ухаа спортын оронд зохион байгуулагдах юм. 4-р шат буюу Нийслэлийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд Баянзүрх дүүргийн 11 багийн 147 иргэн оролцох эрх авсан байна.