НЗДТГ “ноу хау” нэвтэрүүлнэ

m5   Нийслэлийн Засаг Даргын тамгийн газраас шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлэх,  нутагшуулах туршилтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой журмыг хэвлэлийнхэнд танилцууллаа.

Энэхүү журмаар нийслэлийн хөгжил , бүтээн байгуулалтын салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэх нутагшуулах асуудлыг гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, тухайн техник, технологийг нутагшуулж эдийн засгийн үр нөлөөтэй болох эсэх нь нотлогдсоны дараа тухайн орон нутаг өөрийнхөө өмчид хүлээн авч,  оруулсан хөрөнгө оруулалтыг төлөх харилцааг зохицуулах юм байна.

Мөн энэ төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь төслийн гүйцэтгэлийн болон нутагшуулах хүртлэх хугацаанд үүсэх аливаа эрсдлийг бүрэн хариуцах бөгөөд хэрвээ манай орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицохгүй, техник болоод эдийн засгийн хувьд үр ашигаа өгөхгүй, тухайн орон нутгийн захиргааны байгууллага түүнийг хүлээн авахгүй байх зэрэг нөхцөлтэй ажээ.

З.Байгальмаа

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …