Улаанбаатарт -19 хэм хүйтэн

tsag agaar

2015 оны 11 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 17-22 градус, говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 13-18 градус, Алтайн уулархаг нутгаар 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17-19 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Б.Билгүүн: Гурилын компаниуд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн нь хяналт шалгалтаар тогтоогдсон

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2024.02.29/ гурилын үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн …