Үс засуулахад тохиромжгүй /2015.11.26/

zurhai

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 16. Бархасвадь гараг. Чөлөөт эх одтой, 7 улаан мэнгэтэй, улаан морь өдөр.

Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Таатай өдөр. Өнгөрсөн долоо хоногийн санааг хэрэгжүүлэхэд одод ивээнэ. Ажил хэргийн уулзалт, олон нийтийн байгууллагад болон удирдах байгууллагад хандвал амжилттай болно. Дэмий хоосон ярианд эрч хүчээ бүү зарцуул. Дарга удирдлага, төрийн байгууллагад хандахад тохиромжгүй. Үл таних хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр.Шинэ мэдрэмж мөн догдлолыг шаардаж байна. Мөнгөө нарийлах хэрэггүй.


Үхэр (4/20-5/20)

Азтай өдөр. Урьд нь хүрч болшгүй гэж бодож байсан зүйлээ ер бусын амархнаар авах болно. Эцэг эхээсээ их хэмжээний санхүүгийн дэмжлэг авна. Өмнө нь эхэлсэн ажлаа бүрэн дуусгахын тулд хүч чадлаа ухаантай зарцуулахыг од гаригс зөвлөж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Ажил хэргийг амжилттай дуусгах, хүүхэдтэй болоход таатай өдөр. Хэрвээ таны гаргаж байгаа үйлдэл болж буй үйл явдлыг бодитоор үнэлэх дээр үндэслэгдсэн тохиолдолд бусдын хүндлэлийг зохих ёсоор хүлээх болно. Таныг өөд нь татах хэн нэгний дэмжлэгийг мэдрэх ба энэ нь танд маргаашийн өдөртөө итгэх итгэлийг өгч, бүх зүйлийн учир учгийг олоход тусална. Ертөнцийн тухай өвөрмөц ойлголт тань сэтгэл санааг улам өөдрөг сайхан болгоно. Зарим энэ ордныхон сэтгэлийн хаттай байж тулгамдсан асуудлыг өөрийн гэр бүл дотроо шийдэхийг од гаригс сануулж байна.


 Мэлхий  (6/22-7/22)

Ажил үйлсдээ онцгой анхаарал хандуулах шаардлагатай болж мэдэх хүнд өдөр. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, тавьсан зорилгынхоо төлөө хүчин зүтгэх хэрэгтэй. Их зан гаргаж биеэ тоох, аль эсвэл өөрийгөө хэтэрхий доогуур үнэлэхээс зайлсхий. Сайтар бодож нягглахгүйгээр гаргасан шийдвэр, дав дувхийсэн алхам хийвээс урьдчилан таахын аргагүй муу үр дүнд хүргэх нигууртай. Таны мэдлэг, туршлага, бусадтай нийцэн ажиллах чадвараас ажлын үр дүн шалтгаалах болно.


Арслан (7/23-8/22)

Өнөөдөр таныг дотны хүн тань үл ойлголцох шалтгаанаар гомдоох, хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшлах магадлал өндөр байна. Та үүнийг гал дээр тос хийх адилаар хүлээн авахгүй байхыг хэичээ. Хэрэв ингэж чадваас таныг үзэх үзэл нь үл дээрдэж маш том хүндлэлийг авчрах болно. Их зан гаргаж биеэ тоох, аль эсвэл өөрийгөө хэтэрхий доогуур үнэлэхээс зайлсхий. Сайтар бодож нягтлахгүйгээр гаргасан шийдвэр, дав дувхийсэн алхам хийвээс урьдчилан таахын аргагүй муу үр дүнд хүргэх нигууртай. Таны мэдлэг, туршлага, бусадтай нийцэн ажиллах чадвараас ажлын үр дүн шалтгаалах болно.


Охин (8/23-9/22)   

Өнөөдөр ямар ч ажилд хариуцлагатай ба нухацтай хандах хэрэгтэй. Зүрх сэтгэлээ өгөх өөрийн нэр төрийг хайрлах зорилгод хүрэхийн тулд бүх хүндрэлийг давж амжилтыг авчрана. Оддын таатай байрлал нь худалдааны санааг биелүүлэхэд тус болохоос гадна урд өдрийн төлөвлөгөөг биелүүлж чадна. Эрсдэл бүхий ажиллагаанд таатай байдаг нь тань руу дайсагнах үйл ажиллагааг явуулах болно. Гэвч тооцоо зөв байвал эрсдэл гарахгүй. Зүүд дараагийн өдөр биелнэ. Дээвэр, өндрийг зүүдэлбэл өөрийн тооцоонд алдах.


Жинлүүр (9/23-10/22)

Ажил хэрэг, газартай холбоотой асуудал, бүтээн босголт, бүтээлийнхээ санааг буулгахад таатай өдөр. Мөнгөтэй дурын асуудал нааштай шийдвэрлэгдэж ашиг авчирна. Өдрийн хоёр дахь хагаст таагүй мэдээ сонсох эсвэл сэтгэл санаа тавгүйтнэ. Ханиад эсвэл ужиг хууч өвчин сэдэрч магадгүй. Сэтгэлийн гүндээ тайвшралыг олно. Өөрт хамаатай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Энэ бүх зүйл таны амьдралд бас нэг шинэ хуудас нэмэх болно.


Хилэнц (10/23-11/21)   

Санхүүгийн асуудал шийдвэрлэх мөн ажил хэрэгтээ идэвх зүтгэлтэй таатай өдөр байна. Өдрийн эхний хагаст та өөрийгөө төрөл бүрийн хүрээнд ажиллаж чаддагаа харуулах болно. Эмэгтэйчүүд дур булаам харагдан эсвэл шинэ хамтрагчийн эрэлд гарна. Од гараг илүү зүйл руу сонирхсоны хэрэггүй гэж зөвлөж байна. Шинэ танил удаан хугацааных биш тул сэтгэлээ онгойлгон харьцах хэрэггүй.


Нум (11/22-12/21)

Энэ өдрийг урьдчилан төлөвлөх юм бол амжилттай өдөр болно. Өөрт таалагдсан хүмүүстэй ойртохыг хичээ, эс тэгэвээс таагүй, хоёрдмол байдалд орж мэднэ. Од гараг шинэ танилтайгаа болгоомжтой харьцахыг зөвлөж байна. Өдрийн хоёр дахь хагаст сайшаал магтсан мэдээ эсвэл ашигтай захиалга авна.


Матар (12/22-1/19)

Таны хувьд зарим нэг хүндрэл бэрхшээл гарч болох ажил руу шумбан орох шаардлага тулгарна. Ажил мэргэжлийн салбарт маш их хүч чадал, хийж дадсан үүрэг даалгаварт шинэ арга барилаар хандах, шинэ шийдлүүдийг гаргахыг шаардана. Энэ өдрийн ажилд нарийн нягт нямбай, тодорхой төлөвлөгөөг бодож боловсруулах хэрэгтэй. Мөн түүнчлэн өөрийн саналыг дарга, удирдлагадаа танилцуулж болох ба гол нь мэргэжлийн хувьд бүдүүлэг байдал, алдаа дутагдал гаргахгүй байхыг хичээгээрэй.


Хумх (1/20-2/18)   

Бүхэлдээ таны материаллаг байдал жигдэрсэн. Том хэмжээний нисэлт, мөн уналт ч гэсэн харагдахгүй байна. Мөнгөн орлого бага боловч нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд танд эдгээрийг олж авахын тулд их хүч шаардагдахгүй. Өнөөдөр зочид хүлээн авах магадлал өндөр байна. Таныг ойлгох хүн хийсэн зүйлээр тань бахархах болно. Бүтээлч төлөвлөгөөний хувьд юунаас ч эхэлсэн ч өнөөдөр биелэгдэнэ.


Загас (2/19-3/20)

Назгайрах өдөр. Өдрийн эхний хагаст таны сэтгэлийг юу ч шаналгах ёсгүй. Харин холын аялал, албан томилолтоор явахаар төлөвлөснийг гүйцэлдүүлэх гэж хүсэхийн хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд алдагдал гарч мэдэх тул өөрийн төсвийн талаар маш сайн эрэгцүүлэн бодоорой. Аливаад хөнгөн хуумгай хандахгүй байж заавал зөвлөлдөх асуудлыг гэр бүлийн хүрээнээс халихгүйгээр шийдэхийг сануулж байна. Орой тийш айдас түгшүүртэй байдлын мэдрэмж өсөн нэмэгдэнэ. Гэрээсээ удаан хугацаагаар гарахгүй байхыг сануулж байгаа бөгөөд учир нь ойр дотныхонд тань тантай харилцах шаардлага гарч ирнэ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …