“Баялаг бүтээгчдийг дэмжих Баянгол” бизнес форум болно

12219422_1650650108551821_8500985637537150320_nБаянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс,  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос  санаачилан маргааш буюу 2015 оны 11 сарын 20-ны өдөр МҮЭСТО-д  “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ БАЯНГОЛ” бизнес форумыг зохион байгуулахаар болжээ. Тус форумын хөтөлбөрийг танилцуулья.
“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ-БАЯНГОЛ БИЗНЕС ФОРУМ”-ЫН ХӨТӨЛБӨР
1. 11:00-12:00 Форумд оролцогчдын бүртгэл
2. 12:00-12:10 Баянгол бизнес форумд оролцогчдод хандаж мэндчилгээ дэвшүүлнэ. • Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ,
• Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан,
• Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр
• БГД-ын ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат
3. 12:10-12:15 Монгол улсын Төрийн дуулал
4. 12:15-12:20 Чуулганы нээлт Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо
5. 12:20-12:30 Дэлхийн болон Монголын эдийн засгийн байдал, цаашдын чиг хандлага МУИС-ийн ШУСургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, зөвлөх профессор Б.Батмөнх
6. 12:30-12:40 Баянгол дүүрэг 2013-2015 онд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо
7. 12:40-12:50 Төрөөс аж үйлдвэрийг дэмжих талаар баримталж буй бодлого, чиглэлийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажил, цаашид хийхээр төлөвлөсөн ажил
Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д. Баттогтох
8. 12:50-13:00 Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд дэх ажил олгогчийг дэмжих арга хэмжээ
Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Чинбат
9. 13:00-13:10 Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, цаашдын зорилт, зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа, жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүгийн түрээсийн бодлогыг дэмжих дэд төсөл
Аж үйлдвэрийн яам, ЖДҮ-ийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Батмагнай
10. 13:10-13:20 Худалдаа, хөгжлийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, мэдээлэл
Худалдаа хөгжлийн банк
11. 13:20-13:30 Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл Масс телевизийн гүйцэтгэх захирал Ц.Баяр-Отгон
12. 13:30-13:40 Дурсгалын зураг авалт
13. 13:40-14:00 Цайны завсарлага – Нэрийн хуудас солилцох үйл ажиллагаа
14. 14:00-16:00 Хэлэлцүүлэг Хүрэлцэн ирсэн ажил олгогч, баялаг бүтээгчидтэй санал бодлоо солилцоно.
15. 16:00-16:30 “Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны цаг”
16. 16:30-16:40 Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
17. 16:40-16:45 Чуулганыг хааж, форумаас гарах “Зөвлөмж”-ийг танилцуулах Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо
18. 16:45-17:00 Урлагийн тоглолт12313772_1650650095218489_5462076118045021885_n

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …