Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто замын шинэчлэл, уулзваруудын өргөтгөл хийгдэж, хуучин түгжирдэг байсан замууд бүрэн шинэчлэгдэж, жолооч нар түгжрэл гэдгийг мартаж, хурдаа нэмдэг болоод байгааг албаны эх сурвалжууд мэдээллээд байгаа.
Хурд хэтрүүлсний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байна.
Тиймээс ЗЦГ-ынхан холбогдох байгууллагуудтай хамтран дүгнэлт хийж, ХБНГУ-ын VITRONIC Групп Компанийн үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж авчран туршилт хийж, нэвтрүүлэхэд бэлэн болсон байна.
Замын хөдөлгөөний хяналтын VITRONIC-ийн системүүд нь лазер скайнерийн хэмжилтийн техник дээр тулгуурладаг ажээ. (LIDAR, Light Detection and Ranging). Хурд хэмжих техникийн шинэ үеийн төхөөрөмж юм.
Тус систем нь:
-Олон эгнээгээр яваа олон машиныг нэг дор хэмжинэ
-Зам барилгын ажлын үед, тойруу, туннел болон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд хэмжилт хийх аж.
Хурдны зөрчил бүртгэгч зөөврийн төхөөрөмж нь хяналтгүй байсан авто замууд болох Нисэхийн, Зуслангийн, Баянхошуу Хөтөл зэрэг хурд ихээр хэтрүүлдэг аюултай байршлуудад аюулгүй байдлыг хангах, хяналт хийх боломжтой ажээ.