Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм хүйтэн

weather-middle5989131492013-07-11-09-58[www_urlag_mn]УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж шөнөдөө секундэд 4-9 метр, өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө хүйтэрч 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 17-22 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

tsag-agaar.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …