Сутайн буянт компанийн Их наран вокзалын чиглэлд явдаг автобус өнөөдөр 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 26 дугаар хорооны эргэдэг замын эргэлтэн дээр тоормосгүй болсноос жалга уруудан айлын хашааруу орсон харамсалтай хэрэг гарлаа.Энэ үеэрээ тус автобус автобусны буудлын саравчийг хаман, хоёр хүн дайрчээ. Халтиргаа гулгаа ихэссэн энэ үед захын хорооллуудад тавих хяналт муугаас цас арилгах, бодис цацах зэрэг ажил муу хийгддэгээс энэ төрлийн осол гарах эрсдэл их байгаа талаар иргэд ярьж байна.
эх сурвалж: mnews.mn