Л.Цээсүрэн: 10 хувийн ипотекийн зээл ирэх сард хэрэгжинэ

2391406565c1c8f751f371Засгийн газраас орон сууцны урьдчилгаа 30 хувийг 10 болгон бууруулж төрөөс даах бодлого баталсан. Энэ хүрээнд иргэд ипотекийн 10 хувийн зээлээр байраа авч, үлдсэн 20 хувийг нь Засгийн газраас даах тухай нэг хэсэгтээ шуугьж, иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн ч сүүлийн үед хэрхэх нь тодорхойгүй нам жим болоод буй. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайдын зөвлөх, ажлын албаны дарга Л.Цээсүрэнгээс тодрууллаа.

-Ипотекийн 10 хувийн зээлийн тухай нэг хэсэг эрчимтэй яригдаж байгаад таг болчихлоо. Одоо ямар шатандаа яваа бол?

-Сангийн яамнаас гаргах хөрөнгийн асуудалтай холбоотойгоор түр зогссон байгаа. Анх Засгийн газраас 10 хувийн зээл, 20 хувийн даатгалтай холбоотойгоор 200 тэрбум төгрөг төсөвлөсөнийг та бүхэн санаж байгаа байх. Эдийн засгийн хямралтай байгаа учраас санхүүжилт нь шийдэгдэлгүй өнөөг хүртэл удааширсан гэж ойлгож болно. Саяхнаас цөөн хэдэн төгрөгийн санхүүжилт орж ирсэн.

-Хэр хэмжээний төсөв орж ирсэн юм бол?

-90 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг эхний ээлжинд олгож байгаа. Үүнийг хэрхэн яаж зарцуулах талаар Сангийн яам, Монгол банкны хамтарсан ажлын хэсгийн журам гарах байх. Түүгээр л шийднэ дээ. Үүний дараа 20 хувийг хэрхэх тухай асуудлыг ярилцаж таарна.

-Зээлийг ямар үе шаттайгаар шийдвэрлэх вэ?

-Манай яам, Сангийн яам, Монгол банкны хамтарсан жижиг хэлэлцээрүүд хийсний дараа үүнийг шийднэ. Банкуудаар уу, санхүүгийн корпорациар уу гэдэг нь тэр үед тодорхой болох байх.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ 

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …