А.Баярцэцэг “Miss Earth”-ээс хоёр медаль хүртжээ

7d66dfb59fcbe50cdb801b117b0434dc

Миссийн тэмцээнүүд дотроо чансаагаараа эхний байруудад бичигддэг тэмцээн бол “Miss Earth” билээ. “Miss World”, “Miss International”, “Miss Universe” зэрэг тэмцээнүүдийн нэгэн адил “Miss Earth” гоо бүсгүй шалгаруулах хамгийн том тэмцээнүүдийн нэг бөгөөд уг тэмцээнд Монгол орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг амжилттай оролцож, хоёр медаль хүртжээ. Багагүй хугацаанд өрнөдөг энэхүү тэмцээнд тэрбээр өнгөрөгч 11 дүгээр сарын 21-ний орой болсон “Үдшийн даашинз” шалгаруулалтад түрүүлж алтан медаль хүртжээ. Харин 11 дүгээр сарын 27-ны “Коктайл даашинз” шалгаруулалтад хүрэл медаль хүртэж, үндсэн дүнгээр “Miss Earth” тэмцээнд зургадугаар байр эзэлжээ.

bayraa

Гэхдээ тэмцээний журам ёсоор зургадугаар байрыг А.Баярцэцэг ганцаараа эзлээгүй бөгөөд дөрвөн эмэгтэй эзэлсний нэг нь болжээ. Тодруулбал, Чили, Хорват, Монгол, Оросын бүсгүйчүүдийг зургадугаар байрт оржээ. Үүнээс гадна энэ удаагийн буюу “Miss Earth 2015” тэмцээнд Монголын талаас оролцсон мисс А.Баярцэцэгийн танилцуулах видео тэмцээний зохион байгуулагчдаас өндөр үнэлэлт авсан юм.

Э.Төгс

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Ялта хүрэх зам” Олон улсын хөгжмийн наадамд Б.Одмандах оролцоно

ОХУ-ын “Хүмүүнлэгийн ертөнц” сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ялта хүрэх зам” Олон улсын …