Монгол Улс анх удаа “Олон улсын миссийн тэмцээн” зохион байгуулна

FaceBeauty15

Олон улсын чанартай миссийн тэмцээнд оролцохоор болбол үргэлж гадагшаа зорьдог байсан Монголын охид, бүсгүйчүүдэд дуулгах сайхан мэдээ байна. Ирэх онд болох “Face of Beauty International-2016” /Олон улсын гоо сайхны нүүр царай/ хэмээх олон улсын чанартай тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болжээ. Энэ тэмцээн ирэх оны есдүгээр сард болох бөгөөд дэлхийн 60 гаруй орны гоо бүсгүйчүүд ирж оролцох аж. Олон улсын гоо бүсгүйчүүдийг Монголд цуглуулах энэхүү томоохон ажилтай холбогдуулан зохион байгуулагчид нь “Face of Beauty International-2015” тэмцээний ялагч Мексикийн Эралди Барраза (Yeraldi Barraza)-г Монголд авчрахаар болжээ.  Энэ оны “Face of Beauty International” тэмцээний ялагч Эралди Барраза тун удахгүй Монголд ирэх бөгөөд хэвлэлийн хурал хийх юм байна.  Сонирхуулахад,  “Face of Beauty International” анх 2012 онд Шинэ-Зеландад зохион байгуулагдаж, ердөө дөрвөн жилийг үдээд байгаа ч миссийн тэмцээнүүд дотроо тавд бичигддэг том тэмцээн аж. Өнгөрсөн хугацаанд уг тэмцээн Шинэ-Зеланд, Австрали, Тайланд, Тайванд болжээ. Харин тав дахь удаагийн буюу 2016 оных нь Монголд болох гэж байна.

Э.Төгс

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …