1.#Зөгийн бал, хэдэн дусал нимбэгийн шүүс, өндөгний цагаантай холиод нүүрэндээ түрхэж 20минут байлгаад цэвэрлэнэ. Давхар арьс чангалах үйлчилгээтэй.
2. #Авокадо жимсийг нухаад 1цайны халбага зөгийн бал,хагас халбага нимбэгийн шүүс, тарагтай холиод хөргөгчинд хийж хүйтнээр нь түрхэнэ. 20-30мин байлгаад угаана
3. #Түүхий төмсийг үрээд нүүр хүзүүндээ тавина. 20минут байлгаад цэвэрлэнэ.
4. 2 #хоолны халбага өргөст хэмхийн шүүсэн дээр 50гр тараг, бага зэрэг хүнсний хивэг хийж шингэн зуурмаг болгоод нүүр хүзүүндээ түрхэж хаттал нь байлгаад бүлээн усаар угаана.
5. #Оливын тос, наргил модны самрын тосоор нүүр хүзүүндээ иллэг хийх.
6.#Шүүсэн тараг, цөцгий, зөгийн бал, нухашилсан өргөст хэмх зэргийг холино. Бэлдсэн маскаа түрхээд 20-25минут байлгаад угаана.
7. #Гадил, зөгийн бал, цөцгий холино. Нүүр хүзүүндээ түрхэнэ 20минутын дараа арилгана.
8. Нүүрээ угаах усандаа 1литрт 1-2хоолны халбага зөгийн бал эсвэл сүү хийж угааж байх нь усыг зөөлрүүлж хуурайшихаас сэргийлнэ.
9. #Төрөл бүрийн амин дэмээр баялаг жимс ногоог нухаад сүүтэй хольж маск бэлдэж болно. Бэлдсэн маскаа нүүр хүзүүндээ түрхээд 15минут байлгаад чийгтэй алчуур, порлоноор арчиж авна.
10. #Өргөст хэмхийг нимгэн хэрчиж маск маягаар тавьдаг уламжлалт арга нь яахын аргагүй үр дүн сайтай. Учир нь өргөст хэмх нь арьсанд чийгшил тэжээлийг өгөх эрдэс бодис, витаминуудыг агуулж байдаг байна.