Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэрийг барьж залилан хийсэн этгээдийг цагдаагийнхан илрүүлжээ. Сэжигтэн Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн аж. Тэрээр иргэн Н-ийн гар утас руу залгаж “Нийслэлийн өмчийн харилцааны газраас ярьж байна, үнэгүй газар олгож байна” гэж 250000 төгрөг залилан авсан байна. Энэ хэрэг нь өнгөрөгч долоодугаар сарын 27-нд гарсныг цагдаагийн байгууллага нөхөн илрүүлжээ. Гэмт этгээд Б-д Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэгвэл Мэргэжлийн хяналтын байцаагчийн нэр барьж бусдыг залилан мэхлэхийг завдсан гарсан байна. Өчигдөр 14:00 цагийн үед цагдаагийн байгууллагад “Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах нэгэн дэлгүүрт үл таних эрэгтэй хүн орж ирээд “Мэргэжлийн хяналтын байцаагч байна. Зөвшөөрлийг чинь найман нэр болгож өгье 210.000 төгрөг өгчих” гэлээ шалгаж өгнө үү” гэх мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн VI хороонд оршин суух хаягтай 21 настай, эрэгтэй У нь бусдыг залилан мэхлэх гэж байсныг илрүүлсэн байна. Түүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Хэн нэгэн, ямар нэгэн албаны нэр барьж, бэлэн мөнгө болон бусад зүйл хүсвэл цаг алдалгүй цагдаагийн байгуулагад хандан шалгуулснаар гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Амар