Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн амар тайван амьдарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, иргэд аж ахуйн нэгж байгууллагыг аливаа гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр камерын хяналтын нэгдсэн төвийн нээлт 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр боллоо.
2012 оны 12 сарын 25 өдөр нийт 80 цэгт суурилуулсан 240 камерыг хүлээлгэн өч байсан бол нэмэлтээр 175 камерийг суурилууллаа.
Шинээр суурилуулсан камерууд нь дүрс нягтралын хувьд өндөр чанартай, өдөр шөнө алинд ч гэрэлтүүлэг шаардлагагүйгээр өнгөтөөр бичиж, цаг агаарын эрс тэс нөхцөлд ажиллах бүрэн чадвартай аж. Нэгдсэн системээр хяналтын төвөөс удирдаж, гэмт хэрэг илэрсэн тохиолдолд хэрэгтний царайг татаж таних бүрэн боломжтойгоороо онцлог юм.
Камерын хяналтын /24 цагийн/ төвлөрсөн системийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1, 2-р хэлтэст байрлуулан ажиллаж байгаа ба одоогийн байдлаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн байранд камерын хяналтын серверийн өрөө, нөөц цахилгаан үүсгүүр, Нарлаг, Бичил, Төмөр зам, 10-р хорооллын дэд хэсгүүдэд камерын хяналтын дэд төв ажиллаж байна.