Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Учир нь тус сургуулийн дотуур байрны 43 хүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаатай холбоотой ажээ.
Иймээс Аймгийн Онцгой комисс хуралдаж, өвчнийг газар авахуулахгүй яаралтай таслан зогсоох үүднээс тус сургуулийг өнөөдрөөс эхлэн ажлын гурав, амралтын хоёр, нийтдээ таван өдөр амраахаар болсон байна. Цогцолбор сургуулийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийг мөн амраах аж. Үүнээс гадна энэ сарын 20 хүртэл хүүхдүүдийг хамруулсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг аймгийн нийт сургуулийн захирлуудад даалгажээ.Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж. Эдгээр хүүхдүүдийн эмчилгээнд шаардлагатай эм тарианы зардлыг аймгийн Онцгой комиссоос гаргахаар болсон байна. Тус дотуур байрны 130 гаруй хүүхдэд бүгдэд нь шинжилгээ хийсэн бөгөөд зарим хүүхдийн шинжилгээний хариу эцэслэн гараагүй, дахиад 20 гаруй хүүхэд нян тээсэн байж болзошгүй байна. Аймгийн МХГ-аас тус дотуур байрны гал тогооноос дээж авч төв лаборатори руугаа явуулсан бөгөөд шинжилгээний хариу энэ сарын 5-нд гарах аж.