Эдуард Сноуден оны “Шилдэг хов хүргэгч” шагналын эзэн болжээ

d5064768a1651ca3big_500x500 Германы хүний эрхийн байгууллагаас жил бүр олон улсад зартай улс­ төрийн этгээдүүдэд олго­дог “Шилдэг хов хүргэгч” шагнал Эдуард Сноуденых болов.

АНУ-ын тагнуулч асан Эдуард Сноуденыг нэгдсэн улсынхаа  “Тагнуулын байгууллага”-ын нууц төслийн тухай нууцат мэдээллийг ил болгож өөрийн эх орондоо төрийн эсрэг гэмт хэрэгтэн болсон. Ийнхүү АНУ түүний паспортыг хүчингүйд тооцон иргэншилгүй болгосон билээ.

 Гадаадын дийлэнх орон АНУ улстай харилцаагаа муутгахгүйн тулд Эдуард Сноудены суусан онгоцыг нутаг дэвсгэр дээгүүрээ нэвтрүүлэхгүйг мэдэгдсэнээр тэрээр ОХУ- д орогнол хүсэн амьдрах болсон.

Сноуден хэдий эх орноосоо урвасан ховч болсон ч шагнал хүртлээ. Энэхүү сонирхолтой шагналыг 1999 оноос хойш гардуулж эхэлсэн бө­гөөд Германы судлаачдын холбоо, Герман дахь Олон улсын цөмийн хор хөнөөлөөс сэргийлэх байгууллагууд санаачилсан аж.  Эдуард Сноуден одоо Латин Америкийн аль нэг улс руу явах бэлтгэлээ хангаж байгаа юм.

О.Наранцацралт

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …