Малаас хүнд халдварладаг өвчин нийслэлд орж ирэхээс сэргийлэх ажил эхэллээ

Snapshot_2013-07-24_110419 Баруун аймгуудад малын шүлхий, боом өвчин гарсантай холбогдуулан хүн малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин орон нутгаас нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан  сэргийлэх захирамж гарчээ.

Хотын даргын гаргасан уг захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт, шалгалт явуулах ажлын хэсгүүдийг Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн  “Цайз трейд” түүхий эдийн захууд, Баянзүрх, Хорин хоёр, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх – Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад гурван ээлжээр 24 цагаар ажиллаж орон нутгаас нийслэлд зорчиж байгаа иргэн, тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийх аж.

Уг захирамжинд “Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Улаанхус сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан  нийслэлд мал, амьтны гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж Авто техникийн шалган бүртгэх товчоо, мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн, лабораторийн шинжилгээ хийж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, Мал эмнэлгийн газар /Д.Нарантуяа/, Цагдаагийн газар /Д.Батжаргал/, Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/, Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, дүүргүүдийн Засаг дарга нарт   тус тус үүрэг болгосугай” гэжээ.

З.Байгалмаа

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …