Эрүүл мэндийн сонин сэтгүүл дээрээс төрөл бүрийн жор авч ашигладаг болсоор 9 жил эм уулгүйгээр амьдарч байна. Надад нэг ийм зүйл тохиолдсон юм. Чухам юу өвдсөнийг мэдэхгүй байна, гэхдээ л эмч дээр очиж үзүүлэх хэрэг гарч билээ. Эмч надад эм бичиж өгсөн юм. Уухын өмнө эмийн заавартай танилцтал толгой өвдөж болзошгүй гэсэн байлаа. Яав л гэж бодоод нөгөө эмийг нь уусан чинь удалгүй толгой өвдөж даралт ихсэв. Тэгээд 1 стакан тарган дээр 1 цайны халбага шанц \корица\ хоолны амтлагч хутгаад уув. 7 хоногт 2 удаа ингэж хэрэглэдэг болсон. Энэ арга надад үнэн тус болсон.
анагаах арга билэг сониноос- Эдгэрсэн хүний үг булан