Авилгатай тэмцэх газраас 12 дугаар сарын 09-ний өдөр Төрийн байгууллагуудын авилгатай тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний дүнгээ танилцууллаа.
Энэ жил Авилгатай тэмцэх газраас “MDS and Khanlex” нийгэмлэг, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв”, “SICA” компанитай хамтран улсын хэмжээнд авлигын эсрэг авч хэрэгжүүлсэн ажиллагаанд үнэлгээ хийжээ. Энэ нь төрийн байгууллагуудын авилгын эсрэг авч хэрэгжүүлсэн ажиллагааны үнэлэх аргачлалын дагуу гурав дахь удаагаа хийж буй үнэлгээ бөгөөд тухайн байгууллага тайлан мэдээллээ олон нийтэд хүргэдэг эсэх, эрх бүхий албан тушаалтан нь хэдэн хувийн нэмэгдэл авдаг зэргээр нь дүгнэжээ.. Судалгаанд 17 багйууллага, 15 яам, 28 агентлаг, аймаг, нийслэлийн есөн дүүрэг, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 39 байгууллага зэрэг нийт 120 гаруй байгууллага хамрагдсан байна. Энэ жил улсын дундаж үнэлгээ 67.8 хувьтай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 7.8 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Яамдуудын авилгын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээгээр Хүнс, Хөдөө аж ахуйн яам хамгийн өндөр буюу 80 оноо авч тэргүүллээ. ХХААЯам сүүлийн хоёр жилийн турш энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд АТГ-ын зүгээс яамны Эрх бүхий албан тушаалтны ажлыг 99 хувь гэж үнэлснийг бодит байдалд нийцсэн болохыг тэмдэглэжээ.