Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Цэцэгмаа, Ж.Алтанзул нар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэн Энхтуяагийн гаргасан “БЗД-ийн 6 хорооны нутаг дэвсгэр “Маркет плейс менежмент” ХХК-ний “Баянзүрх” худалдааны төв дээр “Хуурамч өндөг зарж байна” гэсэн гомдлын мөрөөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Хяналт шалгалтын явцад тус худалдааны төвд өндөг худалдан борлуулагч иргэн н.Бадамцэцэг, н.Тунгалагтуул, н.Оюунцэцэг, н.Мягмар нарын худалдаалж буй өндөгний гарал үүсэл, баталгаажилтыг шалгаж, худалдаалж буй “НВЦ”ХХК-ны импортолсон 11 сарын 19, 29-ний дардас бүхий өндөг, гомдол гаргасан иргэн С.Энхтуяагийн дүү С.Цэцэгмаагийн хүнсэндээ хэрэглээд үлдсэн 2 ширхэг өндгийг авч, НМХГ-ын лабораторт шинжлүүлэхээр өгсөн байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн М/14 сорилтын дүнгээс үзэхэд: “ иргэн С.Цэцэгмаагийн худалдаж авсан 2 ш өндөг нь Овоскопын шинжилгээгээр: Шар уураг хөдөлгөөнтэй, шар уургийн хэмжээ хэвийн, шар уураг төвдөө, хийн цэврүүний байрлал хэвийн, шохойлог бүрхүүл хэвийн, гэмтэлгүй, гадны механик бохирдолгүй, хагалж үзэхэд хөгцөрсөн муудсан шинжгүй, Бактерилогийн шинжилгээгээр: ГБЭТ нян илрээгүй, иргэн н. Тунгалагтуул, н.Бадамцэцэг нарын худалдан борлуулж байсан “НВЦ” ХХК -ийн өндгийг НМХГ-ын лабораторийн шинжилгээний 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн М/ 14 сорилтын дүнгээс үзэхэд:“Овоскопын шинжилгээгээр: Шар уураг хөдөлгөөнтэй, шар уургийн хэмжээ хэвийн, шар уураг төвдөө, хийн цэврүүний байрлал хэвийн, шохойлог бүрхүүл хэвийн,гэмтэлгүй, гадны механик бохирдолгүй, хагалж үзэхэд хөгцөрсөн муудсан шинжгүй, Бактерлогийн шинжилгээгээр: Бичил биетний ерөнхий тоо 1 гр-д: Зөвшөөрөгдөх хэмжээнд”Өндөг. Техникийн шаардлага” MNS: 0097-77 стандартын шаардлага хангасан” гэсэн дүгнэлттэйгээр шинжлэгдсэн байна.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …