Шүршүүрт оронгоо хөөрхөн болох нууц

Шүршүүрт оронгоо хөөрхөн болох боломжтой шүү. Ингэхийн тулд дараах арга тактикийг эзэмших хэрэгтэй.

treatingdryskin-5tipstohelpreduceyourskinsdryness-limityourbathsandshowertoamaximumof15minutesforhealthymoisturerichskin

1. Эхлээд үсээ самна

Шүршүүрээс өмнө заавал үсээ самнаж, орооцолдоог нь гаргах хэрэгтэй. Учир нь нойтон үс гэмтэж, хугарахдаа амархан байдаг. Тиймээс шампуньдаж, ангижруулагч түрхэж байхдаа гараараа ширэлдээ нь гаргах гэж оролдож огт болохгүй. Усаа халахыг хүлээх зуураа үснийхээ үзүүрээс эхлээд самнаж байгаарай.

2. Сайтар норго

Үсээ шампуньдах гэж яарахаасаа өмнө бүлээн усанд сайтар норгож, бүх хэсгийг нь зөөлрүүлэхийг хичээ. Тос, бохирдлыг сулруулж, нүх сүвийг нээхийн тулд дор хаяж 10 секунд усаар норгож дараагийн алхамд бэлдэх хэрэгтэй.

3. Зөв шампуньд

Наад зах нь 30-60 секундын турш хуйхаа шампуньдах хэрэгтэй. Толгой дээрээ дусаачихаад л зогсолтгүй үрээд байх хэрэггүй шүү. Алганыхаа талын дайтай шампунийг гартаа авч байгаад урагшаа, хойшоо чиглэлтэйгээр хуйхандаа зөөлөн иллэг хий. Үсэндээ тэр чигт нь шампунь түрхэх шаардлагагүй, ялангуяа эмзэг зөөлөн үзүүр хэсгүүдийг үрж огт болохгүй. Гэхдээ шилэн хүзүүний хэсгийн үсээ орхиузай. Тэр хавьд хамгийн их тослог хуримтлагддаг. Хугацаа дуусмагц хуйхан дээрх шампуниа үсний үзүүр лүү шувтраад, ямар ч хөөсгүй болтол нь бүлээн усаар зайлна.

4. Ангижруулагчийг удаах хэрэггүй

Үснээс илүүдэл усыг шавхарч шахаад, гараараа ардаа боож байгаа мэтээр барь. Тэгээд нэг интоорын хэмжээтэй ангижруулагчийг нөгөө гартаа дусаагаад боосон үснийхээ талаас доод хэсэгт нь л түрхэнэ. Тэгвэл ангижруулагч хуйханд биш үзүүрт төвлөрнө. Ангижруулагч шим тэжээлээ хурдан өгдөг тул тэр дор нь зайлахад хангалттай. Удаалаа гээд ангижруулагч нь маск, тостой адил гүн тэжээл өгөхгүй.

5. Биеэ зайл

Хэрвээ нуруун дээр чинь батга гараад байдаг бол ангижруулагчаа сайн зайлдаггүйгээс үүдэлтэй байх магадлалтай. Ангижруулагч нь нүхийг бөглөдөг, тиймээс л хуйханд биш үсний үзүүрт түрхдэг юм. Биеэ биш үсээ түрүүлж угаавал дараа нь нуруугаа үрэх явцдаа үлдэгдэл ангижруулагч, шампуниа бүрэн зайлах боломжтой. Бие үрэгчдэд батганы бактер цугларсан байж мэдэх учир арьсаа гуужуулахдаа зөөлөн чанарын скраб ашиглаарай.

6. Үсээ хусахдаа . . .

Илүүдэл үсийг нэлээн сүүл хавьцаа хусаарай. Гуужуулагч хэрэглэх өдрүүддээ эхэлж скрабаараа арьсны цааш шигдсэн үснүүдийг нааш нь сугалж байгаад дараа нь хусвал илүү үр дүнтэй. Мөн үргэлж хурц, шинэ татуурга ашигла. Татуургаа хэрэглэснийхээ дараа хатаагаад, шүршүүрийн гадна талд тавьж заншвал зүгээр.

7. Нүүрээ хамгийн сүүлд нь

Хамгийн сүүлд нүхийг чинь нээж, батга үүсгэгч тослогуудыг сулласан шүршүүрийн халуун уурын хэргийг гаргах цаг. Үсээ угаасныхаа дараа нүүрээ угаавал нүүрэн дээр унасан шампуний хөөснүүдийг сайтар арилгахад тустай. Нүүрнийхээ эмзэг арьсыг хамгаалахын тулд усаа бүлээн болгож байгаад угаана. Дараа нь үсээ бат бэх болгох үүднээс хүйтэвтэр бүлээн усаар толгойгоо зайлаад гараарай.

эх сурвалж: эрүүл мэндийн жор сонин

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …