Өмнөд Солонгост олон ургальч соёлыг дэлгэрүүлж од болж буй Монгол дуучин залууг С.Гантогоо гэдэг. Монголд энэ залууг тэр бүр олон хүн мэддэггүй ч Өмнөд Солонгост бол нэлээд нэрд гарчээ. Тэрбээр Өмнө Солонгосын олон улсын дуучдаас бүрдсэн “Монтант” /Бүгд хамтдаа гэсэн утгатай/ хэмээх найрал дууны хамтлагийн гишүүн бөгөөд англи, монгол, солонгос хэлээр дуулдаг байна. Тус хамтлаг энэ жил анхны цомгоо гаргасан ч Өмнөд Солонгостоо 13 тоглолт хийсэн хамтлаг бөгөөд тун удахгүй Хятадад аялан тоглох юм байна. 2007 онд их сургуулиа төгссөн С.Гантогоо найман жилийн Өмнөд Солонгост гэрээгээр очсон бөгөөд янз бүрийн газар ажиллахын сацуу дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн явсаар гурван жилийн өмнө “Монтант” хамтлагт элсчээ. Дашрамд дурдахад, “Монтант” хамтлаг буюу С.Гантогоо 2013 оны тавдугаар сарын 25-нд Солонгосын “SBS” телевизийн “Оддын хаан” нэвтрүүлэгт орж байжээ. Юутай ч, ирэх жилээс хамтлагаасаа гарч соло карьер хөөхөө мэдэгдсэн С.Гантогоодоо амжилт хүсье.
Э.Төгс