Хийжүүлсэн ундаанд ийм хор нуугдаж байдаг

3bid2bat5pbio26khvebmbpm2r_b

Ямар ч төрлийн хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд хортой. Тэгвэл хийтэй ундаа тогтмол уудаг хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ?

1. Таны бие хийжүүлсэн ундааг устай андуурна.

Хагас литр кока кола бол 240 “хоосон” калори юм. Нэг хайрцаг чихрийн цуглуулгын илчлэг гэсэн үг. Чихэр идсэн нь хамаагүй дээр! Яагаад гэж үү? Яагаад гэвэл, чихэр ч бай хамаагүй зажлах үед таны бие үүнийг хоол гэж хүлээж авна. Харин хийжүүлсэн ундаа уухад ус гэж хүлээж авдаг байна. Ингээд хэчнээн их илчлэг авсан ч хагас цагийн дараа ахиад л өлсөнө. Өөрөөр хэлбэл, таргалах үндэс болно гэсэн үг.

2. Чихрийн шижин тусах эрсдэл.

“Хийжүүлсэн ундаа уусны хор хохирол нь илүүдэл илчлэгээр зогсохгүй. Чихэртэй ундаа уухад бие махбодод асар их хэмжээний чихэр шууд очно. Ингээд цусан дахь чихрийн хэмжээ гэнэт өсөж, инсулин ихээр ялгаруулж эхэлнэ. Үндсэндээ, уусан ундаа бүрийнхээ тоогоор чихрийн шижин рүү улам ойртож байгаагаа ойлгох хэрэгтэй” гэж Калифорнийн Эрүүлийн хамгаалах төвийн гүйцэтгэх захирал Гарольд Гольдштэйн тайлбарлаж байна.

Өдөрт нэг лааз хийжүүлсэн ундаа уудаг хүн 2-р зэргийн чихрийн шижин тусах магадлал 26%-иар өндөр байна. Нэмж нэг лаазыг уухад ахиад 18%-иар эрсдэл рүү ойртдог ажээ.

3. Шүдний эмчид очих замыг тань нээнэ.

Чихэрлэг хүнс шүдэнд хортойг хүн бүхэн мэднэ. Гэтэл хийжүүлсэн ундаа шүдний пааланг гэмтээж, шүд хорхойтуулдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Хүний амны хөндийд шүдний пааланг гэмтээхэд бэлэн олон тооны бактериуд хуралдсан байдаг. Гэмтээж чадах юм бол шүд хорхойтно гэсэн үг. Харин хийжүүлсэн ундаа уухад энэ эхний шат амжилттай хэрэгжих бөгөөд ундаанд агуулагддаг хүчил нь шүдний пааланг нимгэлдэг.

4. Ясанд муу нөлөөтэй.

7 хоногт 3-аас доошгүй удаа хийжүүлсэн ундаа уудаг бол ясны сийрэгжилтэд өртөх замаа нэгэнт сонгожээ гэж ойлгоорой. Үе мөчний элдэв үрэвсэл, ясны хугаралд нээлттэй болно гэсэн үг. Учир нь хийжүүлсэн ундаа таныг кальцийн дутагдалд оруулж байгаа юм.

5. Чихрээс болж үхэлд хүрнэ.

Тафтсын их сургуулиас явуулсан судалгаагаар чихэртэй ундаа нь үхлийн аюулд хүргэх архаг өвчний суурь болж байгааг тогтоожээ. 2010 онд чихрийн шижингээр 133 мянган хүн, зүрхний өвчнөөр 45 мянган хүн, хавдраар 6450 хүн нас барсан тоо байна.

6. Бие махбодыг тамхитай адил хөгшрүүлнэ.

«American Journal of Public Health» сэтгүүлийн нийтлэлд өдөр тутам хийжүүлсэн ундаа уух нь хүний насыг 4.5 жилээр буюу бараг тамхи татдаг хүний адил бууруулдаг тухай бичжээ. Цусны цагаан бөөмүүд нь эрт хөгширдөг тул ийнхүү богино наслах шалтгаан болж байгаа юм.

7. Үнэ хямдтай, хаа сайгүй зарагддаг.

Жимс, ногооны үнэ жилээс жилд нэмэгддэг атал хийжүүлсэн ундаа л үнийн хөөрөгдлөөс ангид, сав баглаа нь улам гоёмсог, хүртээмж сайтай болсоор байдаг. Хаа сайгүй, нисэх буудал, шатахуун түгээх газар, дурын дэлгүүрт ороод л авчихна. “Энэ хогийг улам ихээр хэрэглэхийг уриалж байгаа нь зүйд нийцэхгүй хэрэг” гэж Гольдштэйн эрс эсэргүүцэж байна.

8. Хийжүүлсэн ундааны Diet төрөл – сайн сонголт биш.

Diet ундаанд калори бараг байхгүй боловч энгийн ус шиг аюулгүй байж чадахгүй. Турах гэж ийм ундаа уудаг ч амжилтгүй болдог. Харин ч Diet кола уудаг хүмүүс таргалдаг нь нотлогдоод байна.

9. “Хүнсний томоохон үйлдвэрлэгчид ичихгүй худлаа ярьж байна” гэж Гольдштэйн буруутгажээ. Тэрээр: “Кока Кола үйлдвэрлэгч компани орлогынхоо тодорхой хэсгийг томоохон судалгаануудад зориулж, хүмүүсийн таргалалт тэдний ундаанаас биш хөдөлгөөний дутагдал, эсвэл өөр ямар нэг шалтгаанаас болдог гэж итгүүлэхийг хүсэж байна” гэж батлан ярьжээ.

Эндээс үзвэл хийжүүлсэн ундаанаас авах юм огт үгүй бөгөөд хүний биед асар их хор болдог нь илт байна. Энэ мэдээлэл таныг сүү, цэвэр ус сонгоход тань түлхэц болно гэж найдаж байна. Эрүүл энхийг хүсье.

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …