Хэд хоногийн өмнө Канадын дуучин Жастин Биберын сонирхлыг татаж, эрэл хайгуул хийхэд хүргэсэн үл таних үзэсгэлэнт бүсгүй Синди Кимберлигийн амьдралын зарим нэг нууц хэсгүүд тодорхой болжээ. Тэрбээр олон нийттэй харьцаж, гэнэт ийм их эрэлттэй болсондоо жаахан эвгүйрхэж байгаагаа ойлгуулсан ч түүнийг сонирхогчдын тоо огт буураагүй юм. Нийгмийн сүлжээнд өөрийгөө Кимберли гэж нэрийдсэн энэ бүсгүй ердөө 17 настай гэнэ. Тэрбээр Бенидормоос холгүйхэн оршдог Испанийн Дения гэдэг жижигхэн хотод амьдардаг байна.
Синди суралцахын хажуугаар цагийн гурван еврогийн хөлстэйгээр хүүхэд асрагч хийдэг аж. Магадгүй, ийм их алдартай болсон юм чинь одоо тэр өөрийн үйлчилгээний үнийг нэмэгдүүлж чадах биз. Тэрбээр хүүхдүүдийн гэрийн даалгаврыг хийлгүүлж, дэлгүүрээс хүнс цуглуулах ажлыг хийх дуртай гэдгээ өгүүлэв. Гэхдээ тэр сахиусан тэнгэр шиг ариухан амьтан биш гэнэ шүү. 2013 онд тэрбээр захиргааны шийтгэл амсаж байжээ. Гудамж талбайд согтууруулах ундаа уусан аж. Испанид өсвөр насны хүүхдүүд иймэрхүү хэрэгт байнга орооцолддог билээ.
Эх сурвалж www.wikimon.mn