Улаан-Үүд рүү энэ сарын 10-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт хувийн автомашинаар зорчиж явсан манай улсын зургаан иргэн зам тээврийн осолд орж, газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг ослоос эцэг эхтэйгээ хамт явж байсан зургаан настай хүүхэд ганцаараа амьд үлдсэн байна. Хүүхдийг өнгөрсөн амралтын өдөр эх оронд нь авчирч, ойрын хамаатнуудад нь хүлээлгэн өгчээ. Энэ талаар ГХЯ-ны эх сурвалжаас тодруулахад “Авто осол гарч, хүмүүс амиа алдсан нь үнэн. Осол Оросын талд гарсан учраас тэндэхийн шинжээчид, цагдаагийнхан ажиллаж байгаа. Манайхан бүрэн бус автомашинаар хилээр гарч, хурд хэтрүүлсний улмаас зам тээврийн осолд өртөх явдал гардаг” гэв.
эх сурвалж: zaluu.com