Г.Баярсайхан гишүүн Байнгын хорооныхоо ажлаа тайлагналаа

???????????????????????????????  УИХ-ын чуулган завсарласан, наадмын дараах энэ өдрүүдэд Байнгын хороодын дарга нэр хаврын чуулганы хуралдаан болон завсарлагааны явцад хийсэн ажлаа тайлагнаж байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан өнөөдөр Төрийн ордны Г танхимд хэвлэлийнхэнтэй уулзаж, ажлаа тайлагналаа.

Тус байнгын хороо хаврын чуулганаар 55,8 хувийн дундаж ирцтэйгээр 11 удаа хуралдаж, 22 асуудал хэлэлцсэн юм байна.  Хууль тогтоолын төсөл тав, хяналт шалгалтын ажил хоёр, тайлан мэдээлэл есийг хэлэлцүүлжээ. Мөн Байнгын хорооноос нийт 56 албан бичиг явуулж тайлангийн хугацаанд 11 тогтоол гаргасан бөгөөд ажлын хэсэг нийт 16 удаа хуралджээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон сумдад, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагаануур, Шаамар сумдад газар тариалан, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, хүнсний захууд, мал нядалгааны газрууд, мах боловсруулах үйлдвэр, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн үйл ажиллагаанд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтйн байдалтай газар дээр нь танилцсан байна.

Мөн Байнгын хороо “Мазаалай баавгайг хамгаалах асуудал”, “Газрын тухай хуулийн төслийн талаар газрын бодлого, түүний удирдлагын тогтолцоо, газар эзэмшүүлэх, ашиглах, хамгаалах эрх зүйн зохицуулалтын онцлог, газрын улсын бүртгэл “сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж холбогдох яам, агентлаг, салбарын төлөөлөл, эрдэмтэн багш, судлаач нарын санал бодлыг сонссон гэж байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурьдлаа. Ирэх намрын чуулганаар Газрын тухай багц хуулийн төслийг байнгын хороогоор оруулж, УИХ-аар батлуулахаар хүлээгдэж буй, нарийвчлан сайн судлаж байж шийдэх хийлийн төсөл гэсэн юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …