Роналду Марокка боксчин эртэй гей харьцаатай нь нийтэд ил болжээ

CGl6jvzW0AAVBpG-300x220Францын ТВ-ийн “Touch pas a mon Sport” гэдэг алдартай шоугаар дэлхийн №1 хөлбөмбөгчин Криштиан Роналдуг марокка боксчин эртэй гей харьцаатай гэдгийг албан ёсоор мэдэгдсэн нь бөөн шуугиан дэгдээжээ. Шоуны хөтлөгч Даниэл Риоло “Криштиан тэр хоёрын харьцааг найз нөхдийн гэхэд дэндүү дотно, Роналду долоо хоногт 2-3 удаа боксчинтой уулзахаар 25 сая долларын онгоцоороо Марокка явж байна, бүр найзынхаа зөвлөсний дагуу хамрынхаа хэвийг засуулах гоо сайхны хагалгаа хийлгэсэн нь энэ зүйлийг батлаад байгаа бус уу” гэжээ. Роналдугийн амраг эрийг Бадри Хард гэдэг гэнэ.

Сэтгүүлчдийн гарт тэр хоёрын арай л дотно гэмээр бүхэл бүтэн цуврал зураг оржээ. “Реал” Мадрид клубын удирдлага түлхүүр тоглогчийнхаа энэ байдалд тун их санаа зовж байгаа аж. Дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчины араас дэлхийн хамгийн сайхан хүүхнүүд мисс, загвар өмсөгчид гүйдэг. Роналдуу ч тэднийг бээлийн шиг сольдог болсон. Гэхдээ хүсвэл ямар ч сайхан хүүхнийг өвөртөө оруулж чадах ч гэнэт ижил хүйстнээ сонирхоод эхэлсэн нь бөөн шуугиан дэгдээжээ. Unknown-1Unknown

Эх сурвалж: chimhineed.com

Санал болгох мэдээ

Фань Бинбин 70 сая доллараар торгуулна

Хятадын нэрт жүжигчин Фань Бинбин татвараас зайлсхийсэн тул 70 сая доллараар торгуулах шийтгэл хүлээжээ. Жүжигчин бүсгүй татварын албанд 255 сая юань буюу 37 сая долларын өртэй хэдий ч 479 сая юань буюу 69,74 сая доллараар торгуулахаар болжээ.