Хамгийн аюултай нь арьсан цүнх

images (4) Бүсгүй таны цүнхийг жорлонгийн суултуураас ч бохир гэвэл санал нийлэх үү? Мэдээж бүгд л үгүй гэх байх. Тэгвэл Их Британий “Анхдугаар угаалгын өрөөний ариун цэвэр” хэмээх байгууллагын судлаачид “Эмэгтэйчүүдийн таван цүнх тутмын нэг нь жорлонгийн суултуураас илүү бохир байдаг” болохыг судлан тогтооосн байна.

Учир нь эмэгтэй хүний гар цүнхэнд төрөл бүрийн маш олон тооны зүйлс явдаг бөгөөд эдгээр нь олон мянган нянгуудын жинхэнэ үүр уурхай болдог гэнэ. Ялангуяа цүнхэн доторх хамгийн бохир зүйл нь уруулын будаг, тушь, ингэсэг байдаг аж.

Мөн бүсгүйчүүдийн ихээр хэрэглэх дуртай арьсан цүнх нь хамгийн аюултай, нян үржүүлэгч байдаг гэнэ. Учир нь арьсан цүнхний бүтэц нянгуудад маш тааламжтай орчныг бүрдүүлж өгдөг байна. Тиймээс арьсан цүнх хэрэглэдэг бол цүнхээ нянгийн эсрэг нойтон салфетка болон ариутгагчаар цэвэрлэх нь зүйтэй ажээ.

Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …