Канадын дуучин Жастин Бибер Селена Гомест хайртайгаа илэрхийлж, үл таних үзэсгэлэнт бүсгүйг эрэлхийлж байх хооронд Их Британийн 30 настай загвар өмсөгч Лаура Картер дуучин залуугийн элдэв нялуурал, үүрэг хариуцлагагүй зугаа цэнгээний талаар ярьжээ. Бибер Их Британид тоглолт хийхдээ Лондон хотын хамгийн томоохон шөнийн цэнгээний газар зугаацсан аж. Тэнд Жастин 20 орчим бүсгүйг уургалсан гэнэ. Наргисны эцэст дуучин залуу найзуудынхаа хамтаар хэд хэдэн бүсгүйг дагуулаад буудлынхаа өрөөг зорьжээ.
Энэ талаар Лаура “Бид Рөүзвүүд зочид буудлын тансаг өрөө рүү орсон. Тэнд үлэмж том хөгжмийн систем тавиастай байлаа. Дөрвөн залуу, тасархай арван хүүхэн байсан. Жастин нэг охиныг дагуулаад унтлагын өрөө рүү орсон. Удалгүй эргэж ирээд намайг дагуулж орсон юм. Нөгөө охин хагас нүцгэн хэвтэж байлаа. Бид хоёрыг нялуурч эхлэнгүүт нөгөө бүсгүй уурлаад явж одсон. Би Жастинтай шөнийг өнгөрүүлээд өглөө нь тэндээс гарсан” гэж ярьжээ.
Энэ үгээ нотлох ямар ч боломжгүй гэж Лаура хэлээд хаалган дээр Биберын хамгаалагч нар хүүхнүүдийн гар утсыг хурааж авсан гэдгийг хэлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn