Хашаан доторх хураалттай модонд даруулж амиа алджээ

030200850872de00790d05ca5bigНайман настай хүү хашаан доторх хураалттай модонд даруулж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гаржээ.

Тодруулбал Булган аймгийн Булган сумын Рашаант багийн “Зүүн түрүү”-ний 36 дугаар гудамжийн 1 тоотод Т /8 настай, эрэгтэй/ 2015.12.13-ны өдрийн 18:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг тус өдрийн 22:19 цагт хүлээн авч  аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.12.14-ний өдрийн 00:02 цагт гэрийнхээ хашаан дотор байсан хураалттай түлшний модонд даруулан нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Иймд гэр хороололд амьдарч байгаа иргэд бага насны хүүхдээ сайтар харж хандахыг анхааруулж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …