Сайныг ерөөсөн сархад савнаасаа бусдыг дийлж байна

d6e92c5b7a15a9b1dcd185fe78fd4d41f4dd7abbАж ахуйн нэгж, албан байгууллагууд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баяраа тэмдэглэж, шилдгээ тодруулан шагнаж урамшуулдаг. Та ч бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж шагнуулж байгаа. Гэвч өмнөх онуудын тоон үзүүлэлт, бодит байдлуудаас харахад 12 дугаар сард хамт олноороо архидан согтуурах явдал өдрөөс өдөрт нэмэгдэж улам бүр эрсдэл дагуулсан байдаг. Тухайлбал, өнгөрсөн 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, иргэд байгууллагаас зам тээврийн осол хэргийн холбогдолтой ирүүлсэн 10564 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх 11 сартай харьцуулахад 10,9 хувиар өссөн байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 2372 жолоочийг илрүүлэн журамлаж, цаашид учирч болох байсан зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан хэдий боловч тухайн сард согтуугаар автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 143 тохиолдол бүртгэгдэж, согтуу жолоочийн буруугаас 4 хүний амь нас хохирч байсан байна.

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байнга таныг дагаж явдаг гэдгийг санах хэрэгтэй.
Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд баярын үйл ажиллагаагаа цогцоор нь зөв аюулгүй зохион байгуулж, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах, гэмт халдлага, золгүй явдлаас урьдчилан сэргийлэх, нэгдсэн унаагаар үйлчлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, дуудлагын жолооч болон найз нөхөд, ар гэрийнхнийг нь дуудан хүлээлгэн өгөх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж байна.
“Архинаас аюул, сархдаас самуун үүсдэг” гэдэг ардын үгийг санаж согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо бүү барь.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …