Дэд хурандаа Ц.Ганболдод хурандаа цол олголоо

12376427_1625556841039395_5463832182428670279_nМонгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар нэр бүхий дэд хурандаа нарт хурандаа цол олгов. Тухайлбал, Батлан хамгаалах яамны харъяа Барилга захилагчийн албаны дарга, дэд хурандаа Ц.Ганболд, Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын Зэвсэглэл,техникийн хяналтын хэлтсийн дарга-инженер, техникийн хяналтын ахлах офицер, дэд хурандаа Б.Балдан нарт хурандаа цол олголоо. Мөн ХХЕГ-ын Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Х.Энхтайван, Хилийн цэргийн 184 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Х.Гантулга, Хилийн цэргийн 0303 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Д.Ганхуяг, АНУ-ын “Армийн дайны коллеж”-д суралцаж байгаа дэд хурандаа Т.Галбадрах нарт хурандаа цол олгожээ.

12366439_1625556831039396_9153845201575822700_n

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …