Баянзүрх авто вокзалыг Дүнжингарав худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлнэ

olloo_mn_1450154943_ooЗам тээврийн Сайдын шуурхай хурлаар хэд хэдэн асуудал шийдвэрлэжээ. Мөн гарсан шийдвэртэй холбоотойгоор М.Зоригт сайд холбогдох газар, хэлтсийн дарга нар болон харьяа агентлагуудын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.
Үүнд:
-Хятадын “Экзим” банкны зээлээр 100 хувь хот хоорондын зорчигч тээвэрт “хөрөнгө оруулалт” хийнэ.

-Баянзүрх авто вокзалыг Дүнжингарав худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.

-М.Зоригт сайд Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаад өчигдөр ирлээ. Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн дарга Санжаадорж гэдэг хүн аль хэдийн  өөрийн залгамж халаагаа бэлтгэчихсэн, сайн ажилладаг хүн байна. Өөрийн ажлыг залгамжлах хүнээ аль эрт бэлтгэжээ. Зам цэвэрлэгчээс эхлээд 12 жил ажилласан оношилгооны инженерээ сургуульд сургаж, бакалаврын боловсрол эзэмшүүлсэн, дэргэдээ байнга сургаж, дагуулж явдаг юм байна. Энэ их зөв жишиг. Түүнд баяр хүргэх хэрэгтэй гэжээ.

-УБТЗ-ын зорчигч тээврийн график ойр ойрхон солигдож байна гэх гомдол ирж байгаа тул анхаарах.

-БНСУ-ын ерөнхий сайд Монголд айлчилж байгаатай холбогдуулан МИАТ компани Бээжин-Сөүлийн нислэгийн тавюдугаар эрх авах асуудлыг салбарын сайдын хувьд тавина.

-Ирэх оны 2-р сарын 16-нд ОХУ, БНХАУ, Монгол Улсын зам, тээврийн салбарын сайд нарын дээд хэмжээний уулзалт хэлэлцээр хийх ажээ. Энэ үеэр хэлэлцэж тохиролцох, шийдвэрлэх асуудлуудад бэлтгэж эхэлсэн байна. Саяхан гэхэд л тус яамны ТНБД ОХУ-д ажиллаад ирсэн бөгөөд удахгүй Хятадад хэлэлцээрт явах гэнэ. Иймээс шийдвэрлэх асуудлуудаа тодорхой болгох ажлыг дарга нарт үүрэг болгожээ.

-“Монгол тээвэр” нэгдэл өнөөдрөөс эхлэн Зам тээврийн яамны Сайдын шуурхай хуралдаанд  оролцдог болж байгаа ажээ. Энэ бол хувийн хэвшлийн төлөөлөл анх удаа яамны Сайдын шуурхайд сууж, ил тод асуудлаа шийдвэрлүүлдэг, санал бодлоо хуваалцдаг жишгийн эхлэл болж буй. Тус нэгдлийн 1000 гаруй жолооч нарын төлөөлөл Сайдтай уулзсанаас хойш долоо хоногийн дараа гэхэд ажилтай болж, Зүүн Цанхиас тээвэрлэлт хийхээр болсноо сайдын шуурхайд танилцуулж, шуурхай ажиллаж, асуудлыг шийдвэрлэж, ажилтай болгож өгсөнд баярласнаа илэрхийлжээ. Түүнчлэн салбарын сайд “Тус нэгдлийг Оюутолгойн нүүрс олборлолтын тендерт оролцуулах хэрэгтэй” хэмээгээд боломжийг хангаж өгөх үүргийг холбогдох газрын даргад үүрэг болгожээ.

-Замын-Үүдийн төмөр замын вокзалын дэргэд авто вокзал барина. Тус вокзалд УБТЗ ачаа тээшээ хариуцуулж болох юм гэдэг санааг дэмжих хэрэгтэй.

-21 аймгийн Засаг дарга нартай ойрын хугацаанд уулзаж, хамтран ажиллах талаар ярилцана.

-Хот хоорондын зорчигч тээвэрт орон нутгийн компаниуд ч явах боломжийг олгох ёстой. Гэхдээ тавих шаардлага, хариуцлагыг өндөржүүл.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр зорчих боломж олгох талаар Тэргэнцэртэй иргэдийн холбооныхонтой уулзсаны дагуу АТҮТ зорчигч тээврийн автобусны эхний 2 эгнээг өндөр настан, ХБИ-дэд зориулсан. Одоо төмөр зам, агаарын тээврийнхэн санаа тавь. Ядаж л үйлчлэгч, жолооч нар нь тэдэнд хүнлэг сэтгэл гаргаж хандах журам зарчимтай байх хэрэгтэй гэсэн үүргийг холбогдох газруудад нь тус тус өгчээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …