Хан-Уул дүүрэгт 100 орчим литр дизелийн түлш асгарчээ

Snapshot_2013-07-24_164441 Хан-Уул дүүргийн X хороонд байрлах үерийн даланруу гурван тонн шатахуун ачсан Киа маркийн бага оврын бензин, шатахуун ачих зориулалтын автомашин унажээ.

Үүний улмаас даланд 100 орчим литр дизель асгарч урссан байна.  Ослын газар дээр Аврах гал унтраах 30 дугаар ангийн тасгийг хамгаалтад, Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг аврах ажиллагаанд гаргажээ. Аврагчид унасан автомашиныг кранаар өргөн гаргаж, дизелийн түлшийг шилжүүлэн ачих автомашинд ачсан байна.

Мөн үерийн далангийн дотор, гадна шороогоор нэвчилтийг саармагжуулах арга хэмжээг авч өнөөдөр үерийн даланг цэвэрлэж, чөлөөтэй болгохоор ажиллаж байгаа ажээ.

З.Байгалмаа ugluu.mn

Санал болгох мэдээ

ГИХГ:Өнгөрөгч долоо хоногт гадаадын 37 иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд хууль тогтоомж зөрчсөн …