Үрийн аж ахуйн системийг бий болгож чадлаа

002ХХААЯ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран 2004 оноос Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлсэн “Монгол төмс” хөтөлбөр 3 үе шаттайгаар амжилттай хэрэгжээд төслийн багийнхан Хаалтын семинараа өнөөдөр /2015.12.16/ хийлээ.

Семинарт ХХААЯ, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Төрийн бус байгууллагууд, 21 аймгийн 80 гаруй төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэгчид, агрономичид нийт 120 гаруй төлөөлөл оролцож, 11 жилийн ажлын үр дүнг хэлэлцсэн юм. Энэхүү хөтөлбөр нь манай улсын 21 аймгийн төмс тариалдаг 252 сумыг хамарч, улсын хэмжээний хөтөлбөр болж чадсан. Хөтөлбөрийн гол үр дүн нь, гаднаас төмс импортлохоо больж, дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсонд оршиж байна.

0002Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд 2011 он хүртэл төмсний 60 гаруй сортыг судлан Герман, Голландын гаралтай долоон шинэ сортыг нутагшуулж, хоёр сорт ирээдүйтэйгээр батлагдан үрийг нь үржүүлж нийт есөн сортын төмсний үрийг Үр сортын тухай хуулийн дагуу үржүүлээд төмс тариалагч иргэдийг сайн чанарын үрээр хангах ажлыг хийсэн байна. Мөн улсын хэмжээнд төмсний үрийн аж ахуйн системийг бий болгожээ. Энэ нь төмсний нутагшсан сортын үрийг үржүүлээд тариаланчдад түгээх тогтолцоог багтаасан систем юм.

Хөтөлбөрийн хүрээнд 2012-2015 оныг хүртэл төмснөөс гадна 30 гаруй нэр төрлийн хүнсний ногооны 130-аад сортын судалгааг хийжээ. Эндээс хүнсний ногооны найман сорт, 12 төрлийн эрлийз сортын үрийг дотооддоо тариалах эсвэл гадаадаас авч тарих бололцоог бий болгосон байна. Энэхүү хөтөлбөр хэдийгээр дуусч байгаа ч цаашид төслийг хэрэгжүүлэгч “Монголын хөдөөг шинэчлэх холбоо” ТББ 21 аймаг, 12 суманд байгуулагдсан өөрийн салбар мөн түүний дэргэдэх “ Элит үр” компани сайн чанарын үр сортыг нутагшуулах ажлыг үргэлжлүүлэн хийх юм.

Манай улсын нэг жилийн хэрэгцээнд 180-аад мянган тонн хүнсний ногоо хэрэглэх шаардлага байдаг бөгөөд үүний 50 орчим хувийг дотоодоо үйлдвэрлэдэг. Үлдсэн 50 хувийг БНХАУ-аас импортоор авдаг. Тэгвэл ХХААЯ-наас Швейцарын хөгжлийн агентлагт хүнсний ногооны салбарт төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх санал тавьсны үндсэн дээр 2016 оноос эхлэн долоон жилийн хугацаанд Хүнсний ногооны төсөл хөтөлбөр хэрэгжих боломж бүрдээд байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …