Тэгш зам” төслийн хүрээнд ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимыг тохижуулж, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлжээ. Одоогийн шалгалтын системд тестээр шалгалт авах аргыг ашиглаж байгаа бөгөөд энэ нь түлхүүр үг ашиглан гараар засах ажиллагаа хүндрэлтэй, шалгуулагчид ил тод биш, шалгуулагч хариултыг бусдаас хуулах, бусдад найдах сэтгэлгээг бий болгох муу тал үүсэх сөрөг нөлөөтэй байдаг аж. Тиймээс эрх сэргээх шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Ингэснээр хариу хурдан гарахаас гадна илүү нээлттэй, ил тод, шударга байх нөхцөл бүрдсэн байна. Тус системийг өнгөрсөн аравдугаар сард цагдаагийн байгууллагад цагдаа-жолоочийн орон тооны сонгон шалгаруулалтад орсон 55 иргэнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар авч, туршихад алдаагүй хэвийн ажиллажээ.
Б.ГЭРЭЛ
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …