Солонгос охидын хамтлагийг АНУ хилээрээ нэвтрүүлсэнгүй

_87160714_ohmygodБНСУ-ын охидын “Oh my girl” хамтлагийн гишүүд АНУ-д өөрсдийн цомгийн ковер зураг авалтыг хийхээр тус улсын Лос Анжелес хотын олон улсын онгоцны нисэх буудалд газардсан хэдий ч АНУ-ын хилээр нэвтэрч чадаагүй байна. Учир нь хамтлагийн гишүүд өөр ангиллын визтэй байсан гэж АНУ-ын албанаас мэдээлжээ.

Хамтлагийн найман гишүүн  тус онгоцны буудлын гааль дээр 15 цагийн турш саатуулагдсаны эцэст  нутаг буцжээ. АНУ-ын “Лос Анжелес Таймс” сонинд хамтлагийн гишүүдэд ажиллах эрхтэй виз байгаагүй гэж нэрээ нууцалсан Гаалийн ажилтан хэлсэн талаар бичсэн байна. Харин хамтлагийн дуу бичлэгийг хариуцан хийж байгаа “WM” энтертайнментийн мэдэгдэж байгаагаар хамтлагийн гишүүдийн зураг авалтад хэрэглэх зорилгоор авч явсан хувцас хэрэглэлтэй холбоотой гэнэ.

_87160713_ohmygirl3_976

Тодруулбал, АНУ-ын Гаалийн албаныхан тэдний ачаа тээшээс гарч ирсэн хувцас хэрэглүүдэд үндэслэн бүлэг биеэ үнэлэгчид явж байна гэж дүгнэн ийнхүү улсынхаа хилээр нэвтрүүлэхийг хоригложээ. Хамтлагийн гишүүд Гаалийн ажилтанд аяллаар явж байгаа хэмээн худал мэдүүлэг өгсөн байна. Учир нь БНСУ-ын иргэд 90 хоног дотор аяллын зорилгоор АНУ-д визгүй зорчдог аж.

эх сурвалж: mnb.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …