Хүүхдийн мөнгө авахын тулд хөрөнгөө нуух болжээ

69e2642c2e8b6dfbgreatХоёр жилийн өмнө өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгааг Нийгмийн халамж, үйлчилгээний газраас нийт 712 мянган өрхийн 2.3 сая иргэний дунд явуулжээ. Ингэхдээ өрх бүрийн өдөр тутам, сарын хэрэглээнд суурилан 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хуваан эрэмбэлсэн байна. Өөрөөр хэлбэл өрхүүдийг хэрэглээн дээр нь тулгуурлан ядуугаас баян хүртэл нь жагсаасан аж.

Ингэхдээ LED телевизор, печь, автомат угаалгын машинтай айлуудад хүүхдийн мөнгө олгохгүй гэж ойлгож болох гэнэ. Хүүхдийн мөнгө авах айл өрх, хар зурагттай, угаалгын машингүй, печьгүй  байх, түүнчлэн эмзэг бүлгийн, орлогогүй, хүүхдийн мөнгө нь орлого болж тэрхүү гэр бүлийг тэжээх тийм л өрхийн хүүхдүүд 20 мянган төгргөө үргэлжлүүлэн авахаар болсон.  Харин үүнийг далимдуулан зарим өрхүүд өрхийн үнэлгээгээ хийлгэхдээ энэ тэндээс хар зурагт авчирч үзүүлэх, өөрийн led телвизороо нуух зэргээр хуурамч үнэлгээ хийлгэх байдал гарч байгаа гэнэ.

Хэрэв амьжиргааны түвшин дунд, эсвэл тааруу өрх энэхүү өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой юм. Дөрвөн жилийн өмнөөс дээрх нэгдсэн санг ашиглаж, амьдралын боломж тааруу иргэдэд хүнсний талон өгч иржээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …