Согтуу үедээ агааржуулах хоолойд гацжээ

b8c9fd6805baf766great“Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, хоёрдугаар байрны зүүн талд байрлах дулааны шугамын худагт хүн унасан байна” гаргаж өгнө үү гэсэн дуудлага онцгойд иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн бүлгийг очиход тус худаг дотор нас тодорхой бус эрэгтэй 1, 53 настай, эрэгтэй нар ухаангүй согтуу байсныг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Мөн “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байр мансардтай зургаан давхар орон сууцны агааржуулах хоолойд хүн гацсан байна” гэж дуудлага өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг гаргахад иргэн Г согтуугаар дээврээс нь агааржуулах хоолойгоор бууж байгаад гацсан байсныг гаргаж тус дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …