Налайхын уурхайн 100 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо /фото/

DSC00514Налайхын Их уурхайн нүүрс олборлолтын түүх тэртээх  100 жилийн өмнө Богд хаант Монгол улсын үед буюу 1915 онд  эхлэжээ. Нэгэн цагт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг элч гэрлээр хангаж  байсан Налайхын уурхай өдгөө нүх цооног төдий үлдэж, тэнд гар аргаар уурхайчид нэн хүнд орчин нөхцөлд ажиллаж байгаа юм.

Гэсэн хэдий ч Налайхын Их уурхайн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, уурхайд ажиллаж байсан ахмад уурхайчидаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор Налайхын уурхайн 100 жилийн ойн арга хэмжээг НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, өөрийн найз Налайхын уугуул “Оргил” Худалдааны төвийн ерөнхий захирал Ж.Ганбаатарын хамтаар   Налайх хотын Соёлын ордонд зохион байгуулжээ.

Баярын арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, “Оргил” Худалдааны төвийн ерөнхий захирал Ж.Ганбаатар, уурхайчдын “Эрдэнэт-Хүн Холбоо ТББ-ын тэргүүн, Найлайх дүүргийн ИТХ-ын дарга асан А.Ганболд нарын албаны хүмүүс, Монгол улсын Гавьяат уурхайчин Л.Дамдинсүрэн, Ц.Жанчив нарын  ахмад уурхайчид оролцон үг хэлснээс гадна Налайхын  уурхайн түүхийг харуулсан 20 минутын шинэхэн баримтат киног баярын арга хэмжээнд оролцогчидод үзүүлж, урлаг соёлынхон уран бүтээлээ толилуулан Уул уурхайн яамны Жуух бичиг, Нийслэлийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөл болон Налайхын 100 жилийн ойн медалиар нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулсныг гардуулан өгчээ.   Тус арга хэмжээний фото зургаас хүргэе

DSC00513DSC00373 DSC00378 DSC00381 DSC00391 DSC00395 DSC00398 DSC00400 DSC00410 DSC00411 DSC00414 DSC00418 DSC00420 DSC00446 DSC00450 DSC00452 DSC00475 DSC00497 DSC00507 DSC00509

Ц.Мөнх

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …