Виктория, Дэвид Бэкхемүүдийн 16 настай ууган хүү Брүүклин Жозеф энэ Зул сарын баяраар бэлгэнд уралдааны Porsche загварын автомашин авахыг хүсэж байна гэдгээ ээж, аавдаа хэлжээ. Ээж Виктория нь үүнийг тун ч ууртай хүлээж авсан бөгөөд эрс татгалзсан хариу өгчээ. Хүү нь ийм чамин бэлэг авахад арай эрт байна, тэгээд ч галзуу юм шиг давхих болно гэдгийг Виктория ойлгосон аж. Түүний оронд ээж нь хүүдээ өөр ямар ч хамаагүй үнэтэй бэлгийг өгөхөд бэлэн байгаа гэнэ.
Харин дураараа өссөн хүүгийн аав болох хөлбөмбөгчин Дэвид Бэкхем Брүүклиныг дэмжсэн бөгөөд эхнэрээсээ эсрэг байр суурийг баримталжээ. Тэр ч бүү хэл, аав нь энэ санааг гайхалтай санаа хэмээн дэмжив. Аав нь хүслийг нь биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ хүүдээ амлажээ. Уралдааны машин худалдаж авах сэдэв эв найрамдалтай гэр бүлд маргаан дэгдэхэд хүргэсэн байна. Одоогоор Виктория, Дэвид нар ямар нэгэн шийдэлд хүрээгүй бөгөөд зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа аж.
эх сурвалж: amjilt.com