Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/983 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Чулуут рашаан” ХХК-д 120 метр квадрат газрыг, “Батнам” ХХК-д 280 метр квадрат газрыг, “Сорогзон” ХХК-д 5235 метр квадрат газрыг эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай тус тус эзэмших эрх олгов.
Газар эзэмших эрх нь баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.