Гэрийн нөхцөлд “бикини” ямар ч асуудалгүй

How-to-Get-Rid-of-Razor-Bumps-on-Bikini-Area

Бүсгүйчүүд бидний хамгийн их санааг зовоодог зүйл бол илүүдэл үс. Тэр дундаа бикини билээ. Нууцхан эрхтэнээ цэвэрлэх сайхан байлгах нь эрчүүдийг байлдан дагуулах нэг хэлбэр билээ. Бид энэ тал дээр мэдээлэл хомс байдаг нь үнэн. Энэ мэдээллийг гадаадын мэдээллийн сайтаас орчуулан та бүхэнд хүргэж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Бид тэр бүр гоо сайхны газраар ороод байдаггүй ернь эвгүй туршлагагүй газар бол бүүр дэмий. Мөн бикини вакс хэрэглэдэг. Энэ нь сайн мэдээлэлтэй байхгүй бол маш аюултай. Хамгийн их тулгардаг зүйл бол бид гэртээ оролддог. Заримдаа бүтэлгүйтдэг. Буруу татуурга хэрэглэсэнээс болж арьс харлах үс хатуурах ширүүн болох гээд л олон сөрөг нөлөөтэй. Гадаадын хүүхнүүд энэ аргыг их хэрэглэдэг маш үр дүнтэй бас амар байдаг гэдгийг онцолсон байх юм.

Монголд худалдаалдаг зарим төрлийн ваксаас танилцуулъя.

-Энгийн вакс Халаах шаардлагагүй, шууд үс авах хэсэгт түрхэн богино хугацаанд үсийг хуулан цэвэрлэхэд хялбар, бөгөөд биеийн аль ч хэсэг дахь илүүдэл үсийг хуулахад тохиромжтой. Усархаг шинжтэй учир, хуулсны дараа усаар угааж цэвэрлэхэд л болно. Ийм вакс ихэвчлэн 20 000 төгрөийн үнэтэй байдаг. Өөрөө халдаг вакс Өөрөө хална, үсийг төгс цэвэрлэнэ, нүүрэн дэх илүүдэл шар үсийг хуулахад илүү нийцсэн шинэ бүтээгдэхүүн гэнэ. Хувь хүн гэрийн нөхцөлд хэрэглэх тохиромжтой. Үнэ нь 40 000, запас нь15 000 төгрөг. -Халдаг ваксын давуу тал нь арьсанд халалт өгснөөр үсний уутанцар болон нүх нь тэлэлт үүсгэж мэдрэмтгий шинжийг бууруулж өвдөлтгүй болгодог гэнэ. Цаас хэрэглэдэг. Харин цаас хэрэглэдэггүй өөр төрлийн халдаг вакс бий. Цаас хэрэглэхгүй ч үсийг гайхалтай цэвэр хуулах болно. Халуун учир цочрол өгөхгүй, онцгойлон суга, бикини үс, хошногоны амсар хэсгийн үс, эрэгтэй хууз сахал, үсний үзүүр хэсгийн шар үс, хөмсөгний дээрх илүүдэл зэрэг бүдүүн ширхэгтэй үсийг угаар нь уутанцартай нь хуулж хар толгой болон шарх үлдээдэггүй онцлогтой. Дутагдалтай тал нь нарийн, жижиг, богино үсийг хуулахад тохиромжгүй. 0.3 см-аас богино урттай үсийг хуулахад муу хуулдаг. Ийм вакс 80 000 төгрөгийн үнэтэй байдаг. Запас нь 35 000 төгрөг. Энэхүү ваксыг гоо сайхны салонд ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд очиж үзсэн хүмүүс мэдэж байгаа байх. Аюулгүй, өвдөлтгүй, тайван байдлаар үсийг хуулдаг давуу талтай байдаг. Цаасан вакс Энэ төрлийн вакс нь богино хугацаанд үсийг уутанцартай нь хуулах давуу талтай. Хөл гар, суга, нүүр, хуузны үсийг хуулахад илүүтэй тохиромжтой. Нарийн ширхэгтэй үсийг маш сайн хуулдаг аж. Хэрэглэхэд хялбар. Үсний ургалтын дагуу наагаад ургалтын эсрэг хуулна. Удаан, хүч султай татвал үс дутуу хуулагдах бөгөөд өвдөлт их байна.  Та гэртээ бикини хусахдаа доорхи зүйлсийг анхаарвал зохистой.

Гэрийн нөхцөлд бикини хусахдаа анхаарах зүйл.

  1. Нимбэгний шүүс – Нимбэгний шүүс нь хүчиллэг байдаг, үсний уутанцар нь бактерийн тархалтыг зогсоох тустай. Улайх болон цочроох бууруулах, халдвар зайлсхийхийн тулд нимбэгний шүүс хэрэглэх

. 2. Зуун настын – Энэ ургамал нь арьсыг тайвшруулдаг уламжлалт арга юм. Мөн зуун настын гель худалдан авах нь анхилуун үнэрийг агуулсан байдаг.

  1. кортизолын тос – кортизолын тос нь үрэвслийн эсрэг шинж чанартай байдаг. Ихэнх эмийн санд байдаг. . Арьсанд бага хэмжээний түрхэнэ.
  2. Цайны модны тос – цайны модны тос нь бактерийн эсрэг шинж чанартай байдаг.
  3. Цагаан цай – Цагаан Цайны уут танд тусалж чадна . Энэ нь цай үрэвсэл бууруулж, хүчил агуулдаг. Цайны уут нойтон болон хуурай арьсанд дээр хэрэглэ.

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …