Мисс, жүжигчин Б.Гэрэлчулуун СТА боллоо

02391555310415627_1050287851669999_8902461771511779828_n“Шинэ үе” продакшны хамт олон өчигдөр шинэ жилийн баяраа нижгэр тэмдэглэжээ.

Баярын цэнгүүнд тус продакшны гурван уран бүтээлч энгэрээ мялаалаа. Тодруулбал Мисс, жүжигчин Б.Гэрэлчулуун “Соёлын тэргүүний ажилтан” цолоор энгэрээ мялаасан бол, жүжигчин А.Энхжин, Д.Батсайхан нар “Жуух бичиг”-ээр тус тус шагнуулжээ.

Мисс, жүжигчин Б.Гэрэлчулууныг “Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр үзэгчид илүү танина. Түүнийг загвар өмсөгч бус жүжигчин гэдгээр нь монгол түмэн илүү хүлээж авсан. Мөн “Амьдрал төсөл”, “Цэлмэг тэнгэр” кинонд тоглож байжээ. Өдгөө “Шинэ үе” продакшнд жүжигчнээр ажиллаж байна.

Гэрлээгийн хувьд 2007 оны Монголын мисс, “Дэлхийн их хотуудын аялал жуулчлалын мисс” тэмцээний “Шилдэг үндэсний хувцастай мисс” өргөмжлөлт“ мөн Гоёл” наадмаас 2006 онд тусгай, 2010 онд дэд, 2011 онд тэргүүн байрын шагнал хүртэж,  “Хаврын гоёл-2009”-ийн шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан билээ.
эх сурвалж: sorgog.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …