Баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна

olloo_mn_1435019548_boomt1Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр /12 дугаар сарын 29/, шинэ жилийн /нэгдүгээр сарын 01/ баярын өдрүүдэд Замын-Үүд, Шивээ хүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Булган, Хавирга, Бургастай гэсэн авто замын хилийн боомтууд амарна. Харин Эрээнцав, Боршов, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан гэсэн авто замын хилийн боомтууд 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2016 оны нэгдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд тус тус амрах юм байна. Тэгвэл агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар тус тус амралтгүй ажиллана.

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …